Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: Ё.Баатарбилэгт холбогдох хэргийн бүх үйл баримтыг анхан шатны шүүх, прокуророос шалгаагүй бөгөөд зарим асуудлыг орхигдуулсан гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр болсон

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 23 секунд

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрээ танилцуулсан, улмаар шийдвэрийн тоймыг товч бэлтгэн тус шүүхийн сайтад байршуулсан байдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хийсвэрлэн таамаглах байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх бөгөөд шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасан нь Ё.Баатарбилэгт холбогдох хэргийн үйл баримт, нотолгооны стандарт, бусад асуудлыг шалгах, тогтооход зөрүү, зөрчил үүсгэж гж дүгнэжээ.

Мөн анхан шатны шүүх, прокурорын хувьд хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгаагүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үгүйсгэсэн, баталсан үндэслэлээ тодорхой заагаагүй, шийдвэрлэвэл зохих зарим асуудлыг орхигдуулсан гэж үзсэн учраас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Шивээхүрэн-Сэхээ боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ
Шивээхүрэн-Сэхээ боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ
 
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүйгээр улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүлэх ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.