Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ хэлэлцэж байна.
Энэ үеэр шүүгдэгч, УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг "Яллаж буй үндэслэлүүдийг нь хараад би өөрийгөө танихааргүй хэмжээнд хүрсэн. Хэт яллах талыг баримталж намайг ХАМГИЙН ҮЛ БҮТЭХ ХҮН мэтээр бичсэн байна лээ.
Би хуулийн дагуу шалгуулсан. Янз бүрийн эрх мэдлээр түрий барьж, бултаагүй. Үнэндээ шууд бус материалуудаар намайг ялласан гэж үзэж байна. Энэ бүгд эргэлзээ төрүүлэхүйц зүйлс" гэх байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!