Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Шүүхээс таван асуудлыг хэлэлцэн авч үзсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 5 жилийн хорих ял шийтгэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хэвээр үлдээжээ. Мөн 73 сая төгрөг гаргуулах байсныг 100 мянган ам.доллар 246 сая төгрөг гаргуулах болгон өөрчилжээ.
Хуралдааны үеэр шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Пүрэвсүрэн: Шүүгдэгч Батбаатарт холбогдох хэргээс бусдыг нь хэвээр үлдээсэн. НВЦ компанийн Ц.Баатарбилэг нарын хүмүүст хатгагчаар хамтран оролцсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Эдгээр хүмүүс учруулсан хохирлоо төлөөгүй, хор хохиролыг арилгаагүй байхад торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хор хохиролд тохироогүй, шударга ёсны чанарт нийцээгүй% энэ талаар прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 3,4-р ангийн 20-д зааснаар хатгагчид гүйцэтгэгчээс багагүй ял оногдуулна гэсэн зохицуулалттай. Энэ зарчим зөрчигдөж, шүүх ял шийтгэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүгдэгч Ё.Баатарбилэгийг НВЦ компанийн зээлтэй холбоотой хэргийг тус компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.долларын хахууль авсан үйл баримт, түүнд авагдсан хууль ёсны дүгнэлт үндэслэлтэй бөгөөд тухайн үед үйлчилж байсан эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар 5 жил хорих ял шийтгэхээр заасан нь түүний гэм бурууд тохирсон байна. Гэмт хэрэг үйлдэхэд дурдагдсан мөнгийг Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах байсныг 100 мянган ам.доллар 246 сая төгрөг гаргуулах болгон өөрчилж байна. Ингэж шийдвэрлэсэн хууль эрхзүйн үндэслэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого, зэвсэг, техник хэрэгслийг заавал хураах хуулийн зохицуулалттай. Мөн энэ шийдвэр нь шүүгдэгчийн гэм буруу, ял эрхзүйн байдалд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн" гэсэн юм.
Тэрбээр энэ сарын 4-нд болсон шүүх хурлын үеэр "Яллаж буй үндэслэлүүдийг нь хараад би өөрийгөө танихааргүй хэмжээнд хүрсэн. Хэт яллах талыг баримталж намайг ХАМГИЙН ҮЛ БҮТЭХ ХҮН мэтээр бичсэн байна лээ.Би хуулийн дагуу шалгуулсан. Янз бүрийн эрх мэдлээр түрий барьж, бултаагүй. Үнэндээ шууд бус материалуудаар намайг ялласан гэж үзэж байна. Энэ бүгд эргэлзээ төрүүлэхүйц зүйлс" гэх байр суурийг илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!