Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг хуурайшилтын буюу “Түймрийн аюултай үе” гэдэг. Иймд хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэн танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
- Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх,
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.