Москва хотын Crocus City Hall концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 40 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархаджээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны орой ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах Crocus City Hall концертын танхимд зэвсэгт этгээдүүд иргэд рүү автомат буугаар гал нээж, 40 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн шархадсан байна. Улмаар концертын танхимд их хэмжээний гал гарч, дээврийн зарим хэсэг нуржээ. Уг халдлагыг Оросын Мөрдөн Байцаах Товчооноос “терроризмын хэрэг” үүсгэн шалгаж эхэлсэн байна.