Баянзүрх дүүргийн товчооны урд хэсэг буюу Хонхорт шар усны үер бууж хөлийн голд нийлж 30 гаруй айл өрх усанд автжээ.
Хаврын улирал ирсэнтэй холбогдуулан цаашид шар усны үер их хэмжээний хохирол дагуулах төлөвтэй байгаа талаар албаныхан мэдээлж байна.
Тиймээс иргэд та бүхэн:
-Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
-Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
-Үерийн аюултай бүс нутгаас нүүх
-Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
-Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
-Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.