Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын харцага Ц.Мөнхбаяр: Барилдах эрхийг маань сэргээсэн ч Бөхийн холбооны тэргүүлэгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн байр суурьтай байна 

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын шинжилгээнээс допинг илэрч, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан байдаг.

Үүнтэй холбоотойгоор бөхчүүд Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс-т хандаж, сэргээш илэрсэн эсэхийг нягтлан шалгаж, хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгөн шалгуулахад шийтгэлийг оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэх дүгнэлт гарч, барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гаргажээ.

Тус шийдвэрийг МҮБХ-ныхон үгүйсгэж, бөхчүүдийн барилдах эрхийг сэргээхгүй гэх байр суурьтай байгаа юм.

Энэ талаар Улсын харцага Ц.Мөнхбаяр "Барилдах эрхийг маань сэргээсэн ч Бөхийн холбооны тэргүүлэгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэсэн байр суурьтай байна

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж эцсээ хүртэл явна" гэлээ.

МҮБХ-ны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэнэ
МҮБХ-ны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэнэ
 
Б.Энхбаяр: 2025 оны төсөв батлах үеийн тэмдэглэл, танхимын бичлэгийг дөрөв хонож байхад УИХ-ын Тамгын газар гаргаж өгсөнгүй. Камеруудын дүрс устгагддаг гэнэ