Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын шинжилгээнээс допинг илэрч, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан байдаг.
Үүнтэй холбоотойгоор бөхчүүд Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс-т хандаж, сэргээш илэрсэн эсэхийг нягтлан шалгаж, хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгөн шалгуулахад шийтгэлийг оногдуулахдаа допингийн эсрэг дүрэм зөрчсөн гэх дүгнэлт гарч, барилдах эрхийг нь сэргээх шийдвэр гаргажээ.
Тус шийдвэрийг МҮБХ-ныхон үгүйсгэж, бөхчүүдийн барилдах эрхийг сэргээхгүй гэх байр суурьтай байгаа юм.
Бөхчүүд өнөөдөр барилдах эрхээ сэргээлэх асуудлаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай уулзлаа. МҮБХ-ны зүгээс "Шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Өнөөдөр тэргүүлэгчдийн хурал зарлаж, асуудлыг хэлэлцээд хариу мэдэгдэнэ" гэх хариуг хоёр бөхөд өгсөн байна.