МҮБХ-ны “Эв эе“ хурлаар холбооны шинэ тэргүүнийг сонгоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монголын үндэсний бөхийн холбооны "Эв эе" хурал 2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Тус хурал дөрвөн жил тутамд болдог бөгөөд 21 аймгийн салбар хороод, сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа аймаг бүр болон Жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон Тэргүүлэгч бүхий 255 гишүүн тус хуралд оролцоно.

Хурлаар Монгол үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүнийг сонгох аж. Энэ талаар МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэлээс тодруулахад "Шинэ тэргүүнээр тухайн өдөр нэр дэвшүүлсэн болон заалнаас өөрсдийгөө нэр дэвшүүлсэн хүмүүсээс хамгийн олон санал хүн сонгогдоно. Тухайн үед болох үйл явдал. Ямар нэгэн нэр дэвшүүлэх хүсэл, санал авдаггүй. Ямар хүмүүс нэрээ дэвшүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй" гэв.

Г.Отгонтуяа: Би гэм буруугүй хүмүүсийг гэмтэн болгох гэж зүтгээгүй. Гэм буруутай нь видео бичлэгээр баримт нотолгоотой байна
Г.Отгонтуяа: Би гэм буруугүй хүмүүсийг гэмтэн болгох гэж зүтгээгүй. Гэм буруутай нь видео бичлэгээр баримт нотолгоотой байна
 
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!