Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Эрдэнэбаяр: Аялал жуулчлал, ХХА зэргийг дэмжсэн ялгаатай бодлогуудыг тухайн бүсэд нь хөгжлүүлж байж эдийн засгаа хөгжүүлнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 32 секунд

“Бүсчилсэн хөгжлийн форум-2024” зохион байгуулах тухай Засгийн газар, Монголын Эдийн засгийн форумын ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭЗХЯ-ны Бүс орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,

"Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Өмнөх бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь олон төрлийн нөөцийг нэг бүст багтаасан буюу босоо бүсчлэлтэй байсан. Энэ бодлого батлагдсанаас хойш 23 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бүсчилсэн хөгжлийн олон улсын онолын чиг хандлага өөр болж байгаа. Өөрөөр хэлбэл, Говийн бүсийн хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийг дэмжсэн бодлогуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай бол аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, соёлын аж үйлдвэр зэргийг дэмжсэн ялгаатай бодлогуудыг тухай, тухайн бүсэд нь хөгжүүлж байж эдийн засгаа эрчимжүүлэх ёстой. Иймд дэлхий нийтийн баримталж буй энэ онолтой уялдуулаад Монгол Улс энэ тогтолцоо руу шилжих ёстой юм байна. Тиймээс бүсүүдээ ялгаж, нөөцөд нь тохирсон ялгаатай бодлогыг улс орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан байгаа" гэх мэдээллийг өглөө.

Ж.Ганбаатар: Хувьцааны ногдол ашиг олгох нь зүйтэй ч эхлээд өр төлбөрөө барагдуулах нь чухал
Ж.Ганбаатар: Хувьцааны ногдол ашиг олгох нь зүйтэй ч эхлээд өр төлбөрөө барагдуулах нь чухал
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.