Японы төв хэсэг болон баруун эрэгт өнөөдөр хүчтэй газар хөдлөлт, цунами болж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Олон мянган байшингийн цахилгаан тасарч, гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу чиглэсэн нислэг, төмөр замын үйлчилгээг зогсоосон байна.
Урьдчилсан байдлаар 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Японы тэнгисийн эрэг дагуу нэг метр орчим давалгаа үүсгэсэн бөгөөд илүү том давалгаа үүсэх төлөвтэй байна гэж олон нийтийн NHK телевиз мэдээлэв.
www.reuters.com