Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын халтиргааг арилгахаар 242.8 тонн бодис, 89 тонн давс цацжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ сарын 29-30-ны хооронд нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 242.8 тонн бодис, 89 тонн давс цацжээ.

Мөн 96 байршилд байрлуулсан элстэй савны 33 хайрцгийг элсээр, 8 хайрцгийг давсаар дүүргэж, 58 техник хэрэгсэл, 96 (давхардсан тоогоор) хүн хүчээр Өвөр гүнт, Ар гүнт, Санзайн зам, Морингийн даваа, Баянзүрх товчооноос Налайх орох зам, тууш замуудын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэсэн байна.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө болон гол ба туслах 36.5 километр замын гадаргууг түрэх, хусах ажлыг аж ахуйн нэгж, Хот тохижилтын газар, тохижилт үйлчилгээний компани болон 6 дүүргийн замын цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгуулан ажиллалаа.

МЕТРО ХОТ: Хэтрүүлэн хэрэглэсэн хүнс ХООЛ биш ХОР болно шүү
МЕТРО ХОТ: Хэтрүүлэн хэрэглэсэн хүнс ХООЛ биш ХОР болно шүү
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.