Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Хэтрүүлэн хэрэглэсэн хүнс ХООЛ биш ХОР болно шүү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Өнөөдөр бол хүн бүрийн хүсэн хүлээсэн өдөр. Цагийн зүү 12-ыг заахад хуучин он улиран одож, шинэ он айл бүрийн хаалгыг тогшино. Хүүхэд хөгшид гэлтгүй хүн бүхэн энэ мөчийг тэсэн ядан хүлээж, сэтгэл догдлон угтан авдагсан.

Айл бүр баярын ширээгээ засаж, амттай, шимтэй төрөл бүрийн хоол хүнсийг бас баярыг бялуу, оргилуун дарсаа тойруулан тавьж, шинэ онтойгоо учран золгодогсон. Гэвч төрөл бүрийн хоол хүнсийг нэг дор хэрэглэх тохиолдол энэ өдөр их байдаг тул энэ нь бидний эрүүл мэндэд тэр дундаа хоолны хордлого авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг сануулах нь зүйтэй. Тийм ч учраас өнөөдөр хүн бүр баярын хүнсээ тохируулан хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулж буй.

Ялангуяа бага насны хүүхдэдээ хараа хяналт тавьж, идэж буй хоол хүнсэнд нь анхаарахгүй бол шинэ жилийн дараах өдрүүдэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, хоолны хордлогод орсон бяцхан хүүхдүүдийн уйлах дуу хүн бүрийн сэтгэлийг гонсойлгодог. Энэ үйл явдал жил бүр л тохиолддог тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ идэж буй хоол хүнсийг тохируулаарай.

Бас нэгдүгээр сарын 01-ний өдөр бид өчигдрөөс үлдсэн баярын хүнсээ идэх нь ч элдэг байдаг. Энэ нь ч мөн та бүхнийг хоолны хордлогод оруулх өндөр эрсдэлтэй тул ходоодоо хямрааж болохгүйг ч эмч мэргэжилтнүүд сануулсаар байгаа. Тийм ч учраас Метро хотын иргэд та бүхэнд шинэ жилийн баяраар хоол хүнсээ тохируулан хэрэглэж, 2024 оноо инээд хөөр, баяр баясалтайгаар угтаарай.

Шинэ оны мэнд дэвшүүлье

2024 оны өнгө: Сонгууль, сорилт, тогтворгүй байдал
2024 оны өнгө: Сонгууль, сорилт, тогтворгүй байдал
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.