Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 онд 4.0 их наяд төгрөгийн орлого олжээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 10 секунд

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, 45 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 39.4 сая тонн хүдэр олборлож, 36.9 сая тонн хүдэр боловсруулж, 4.0 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос, 1.0 тэрбум ам.долларыг Монгол банкинд борлуулсан байна. Мөн 2.0 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажилласан нь түүхэнд байгаагүй үзүүлэлт болжээ.

Дээрх үр дүнг, 2016 онтой харьцуулбал,

  • Хүдэр олборлолт 12 хувь
  • Хүдэр боловсруулалт 18 хувь
  • Борлуулалтын орлого 3.2 дахин
  • Улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 11 дахин тус тус өслөө.
  • 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онтой харьцуулбал,
  • Хүдэр олборлолт 6 хувь
  • Хүдэр боловсруулалт 14 хувь
  • Борлуулалтын орлого 1.8 дахин
  • Улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт 2 дахин тус тус өссөн үзүүлэлт болж байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж буй 2019-2023 онд өөрийн хөрөнгө, үйл ажиллагааны ашгаар санхүүжүүлсэн 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний, 70 гаруй хувийг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах, техник, технологийн шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан байна.

Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжүүдийн элэгдлийн хувь хэмжээ, сул зогсол төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээ зэрэг нь тогтмол буурсаар байгаа аж.


Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт

Бетон хучилттай 12.6 км авто замын ажил, 4.4 км төмөр замын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бол, ус хангамж, ариутгах татуургын системийг барих ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, цахилгаан хангамжийн ТЭЗҮ-ийн дагуу нарийвчилсан зураг төслийн ажил хийгдэж байна.


Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр

Зэсийн баяжмал хайлуулах технологийг эцэслэн сонгож, үйлдвэрийг Эрдэнэтэд барьж байгуулах Төр Засгийн шийдвэр нэгэнт гарч, хайлуулах үйлдвэрээс гарах хүхэрт хийнээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн “үйлдвэрлэлийн туршилт” эерэг үр дүнтэйгээр амжилттай дуусжээ.
Аранжин зэсээс өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор, зэс утас, кабель болон нунтаг зэс, зэс ялтас үйлдвэрлэх бэлтгэл ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар зэс утас, кабель үйлдвэрлэх болон нано нунтаг зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хамтран боловсруулж дууссан бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн

Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол цөлжилтийн эсрэг арга хэмжээ төдийгүй дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэрэгслийн нэг болоод байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уг хөдөлгөөнд анхлан нэгдэж, “100 сая мод” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, манлайлан ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Ойн генетик нөөцийн төвийг Монгол улсад анх удаа байгуулан 2022 онд ашиглалтад хүлээн авсан бол энэ онд Хөрсний инноваци, биотехнологийн төвийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Мөн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай, орчин үеийн технологи бүхий бүрэн автомат хүлэмжтэй Мод үржүүлгийн цогцолбор байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад байгаа аж.

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Улсын начин Д.Амарсайхан түрүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.