Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕНДЕР: “Эрдэнэт үйлдвэр“ 245.1 сая төгрөгөөр чийг татдаггүй, эвхэгддэг хөл амраагчтай, 360 хэм эргэдэг сандалнууд авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ оффис зориулалттай сандал худалдан авах тендер зарласан байна. Тодруулбал, нийт 245 сая 151 мянган төгрөгөөр төрөл бүрийн /Арьсан бүрээстэй, лабораторийн түшлэггүй, оффисын дугуйтай, чарган гэх мэт/ сандал худалдан авах гэж байгаа аж.

Дээрх сандалнуудад техникийн үзүүлэлтээс гадна нэмэлт шаардлагуудыг тусгажээ. Тодруулбал,

Түшлэггүй, 360 хэм эргэдэг, хөл тавих тавиуртай, дугуйтай, өндөр намыг нь тохируулдаг, суудлын зөөлөвч нь чийг татдаггүй материалтай байх гэжээ. Мөн дээрх сандалнуудыг баталгаат хугацаа нэг жил байх аж. Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн зун Боловсролын яам хурлын зааландаа нуруу амраагчтай тансаг зэрэглэлийн сандал, ширээ авсан нь олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулсан байдаг.

Тэгвэл Монгол Улсын "Саалийн үнээ" гэгддэг уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь оффисын зориулалттай олон тооны сандал худалдан авахаар тендер зарлаад буй нь энэ аж.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "Эрдэнэт үйлдвэр"-ийн тендерүүдэд тавих хяналтыг сайжруулж ЗГ-ын хуралдаанд танилцуулах, сандал, ширээ болон тавилга, хөгжим, тайз дэлгэцийн тоног төхөөрөмж зэрэг бараа үйлчилгээ авах тендер зарлахгүй байхыг анхааруулж байсан юм.

БОЛОВСРОЛ: 126 гишүүний ХЭН нь ХЭН бэ
БОЛОВСРОЛ: 126 гишүүний ХЭН нь ХЭН бэ
 
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
“Mongolia–Korea urban forum” амжилттай боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.