Арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 180 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэдгийг УОК-оос мэдээлсэн.
Нийт 308 том хүн 22 хүүхэд төөрсөн, сураггүй болсон байна. Үүний 322 хүнийг эсэн мэнд олж, 8 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Улсын онцгой комиссоос мэдээллээ.