
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Одоогоор олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замуудад хаагдсан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд цас орж, халтигаа гулгаа нэмэгдсэн тул хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!