Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгаас гарах хөдөлгөөнийг маргааш 10.00 цаг хүртэл хаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Увс аймгийн Улаангом-Наранбулаг чиглэлийн автозам цасанд боогдож, Тошилт хөтөл, Зостын хөтөл орчмоор их хэмжээний цас орсон тул Улаангомоос гарах хөдөлгөөнийг тавдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цаг хүртэл хаах шийдвэрийг Увс аймгийн онцгой байдлын газраас гаргажээ.

Аймгийн онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч, 3 техник хэрэгсэлтэй хоёр чиглэлд ажиллаж байна.

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа талаар цаг уурын байгууллагаас анхааруулж, замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

ХХБ-наас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
ХХБ-наас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
 
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.