МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хуралдаанаар Хотын даргад нэр дэвших хүнийг баталж, НИТХ руу оруулах юм. Улмаар НИТХ-ын шийдвэрийг үндэслэж, Ерөнхий сайд захирамж гарган, Хотын даргаар баталгаажуулах аж.
Сануулахад, Хотын даргад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг томилохоор нэрийг нь МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулж байгаа гэж ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн юм.