Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу өчигдөр /03.26/ 14.00 цагаас МАН-ын бүлэг хуралдсан. Тодруулбал, АН-ын бүлгээс тавьсан шаардлагын дагуу Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдаар томилуулах уу зэрэг асуудлаар бүлэг дотроо гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Бүлгийн хуралд УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нараас гадна нийт 52 гишүүн оролцсон бөгөөд 100 хувийн саналаар Удирдах зөвлөлийг хуралдуулж, эдгээр асуудлыг эцэслэж, бүлэгт чиглэл өгөхөөр тогтсон юм. Тэгвэл өнөөдөр 14.30 цагаас хуралдаж эхэлсэн Удирдах зөвлөлд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг хэлэлцэж, дийлэнхийн саналаар түүнийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Цуврал дуусах, үргэлжлэх эсэхийг өнөөдрийн тоглолт шийднэ
Цуврал дуусах, үргэлжлэх эсэхийг өнөөдрийн тоглолт шийднэ
 
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.