Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын Удирдах зөвлөл үдээс өмнө хуралдаж ЗГ-ын бүрэлдэхүүн, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 56 секунд

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдсон ч өнөөдрийн байдлаар Засгийн газраа хараахан бүрдүүлээгүй байгаа. Одоогоор зөвхөн ХҮН намд хамтран ажиллах саналаа хүргүүлснийг тус нам дэмжсэн. Харин ИЗНН, Үндэсний эвсэлд саналаа хүргүүлээгүй бол АН хамтрахгүй гэдгээ илэрхийлээд буй.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, МАН-ын Удирдах зөвлөл үдээс өмнө хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүн болон УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулан УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх аж. Хэрвээ ЗГ-ын бүрэлдэхүүн болон УИХ-ын даргад нэр дэвшигчээ тодруулж чадсан тохиолдолд ТББХ болон УИХ-ын чуулганд танилцуулах юм.

Одоогоор албан бус байдлаар УИХ-ын даргад С.Бямбацогт, Ж.Энхбаяр, С.Амарсайхан нарын нэр яригдаж буй.

ЧУУЛГАН: Т.Мөнхсайханы санаачилсан “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай“ хуулийн төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Т.Мөнхсайханы санаачилсан “Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай“ хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.