Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Үндэстэн дамнасан хулгай хийчихээд гаднаас хоёр нөхөр авч ирээд уучлал гуйлгаад иргэдийг тайвшруулах сценарь явж байгаа бол үүнийг хүлээж авахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

ХҮН намаас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд "ХҮН зөв бодлогыг дэмжиж, буруу зүйлийг эрс шүүмжилж иргэдтэйгээ цуг байна. Яг одоо иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа асуудал бол "Цавчаа ногоон" буюу нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг бид зүгээр хараад өнгөрч болохгүй. Ямар ч үндэслэлгүйгээр нууцад оруулчихсан. Шийдвэр нь хаана гарсан бэ гэхээр Засгийн газар дээр нь гараагүй байдаг. Тэгэнгүүт нууцад авах нь зүйтэй гэсэн зөвлөмж дээр үндэслээд нууцаар худалдан авалт хийчихсэн. Энэ тохиолдолд Монголд бүр газар авлаа.

Бүх зүйлийг нууцалж явсаар байгаад иргэд нь ч, УИХ-ын гишүүд нь ч мэддэггүй байдал байсаар байна.

Албан тушаалтнуудад зөвхөн хариуцлага тооцоод зогсохгүй цааш нь шалгуулъя гэж бодож байна. Өмнөх үе үеийн Хотын удирдлагуудын хийсэн газрын наймаа, худалдан авалт, нууцад оруулсан бүх хэлэлцээрүүдийг ил болгуулахаар хуулийн байгууллагад хандаж байна. Нэг хэрэг дарагдаад өнгөрдөг байж болохгүй.

Үндэстэн дамнасан хулгай хийчихээд гаднаас хоёр нөхөр авч ирээд уучлал гуйлгаад иргэдийг тайвшруулах сценарь явж байгаа бол үүнийг хүлээж авахгүй" гэлээ.

Хуульч О.Батхүү: Ногоон автобус нь 1993 оны автобус байсан. Энэ бол цэвэр залилан
Хуульч О.Батхүү: Ногоон автобус нь 1993 оны автобус байсан. Энэ бол цэвэр залилан
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.