
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байна. Энэ хүрээнд Шадар сайд Т.Доржханд чуулганы нээлтийн ажиллагаа болон “Олон улсын удирдагчдийн өндөр түвшний хэлэлцүүлэг”-т оролцож, дэлхийн эдийн засгийн өөрчлөлт, хөрөнгө оруулалтын шинэ боломж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Мөн тэрээр АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Др. Тани бин Ахмед Аль Зейюди-тай уулзаж, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Энэ жилийн “Дэлхийн хөгжил цэцэглэлтийг шинэчлэн тодорхойлох нь: Тогтвортой, хүртээмжтэй ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх нь” сэдвийн дор зохион байгуулагдсаж байгаа бөгөөд Олон улсын хөрөнгө оруулалтын чуулган нь дэлхийн төр, засгийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, бизнесийн удирдагчид, инновац, технологийн салбарын төлөөллийг холбосон томоохон хөрөнгө оруулалтын платформ болоод байгаа юм. Тус чуулган нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулах, эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт, технологи, бизнесийн түншлэл татахад чухал ач холбогдолтой.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!