Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөө аж, ахуйн салбарын оюутнууд Европд цалинтай дадлага хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг "On Job Training" буюу хилийн чанадад цалинтай дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлэгч багынхантай уулзлаа.

Уулзалтын хүрээнд гол төлөв орон нутгаас залуу малчин, тариаланч, фермер, мал эмнэлэг болон хөдөө аж ахуйн бусад мэргэжлийн боловсон хүчнийг Скандинавын орнууд болох Швед, Дани, Норвег, Голланд, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад цалинтай дадлагажуулах талаар хамтарч ажиллахаар санал солилцжээ.

Дотоодын Их, дээд сургуулиудад газар тариалан, мал аж ахуй, хүнсний технологи, хоол үйлдвэрлэл, зочид буудлын менежмент, зочлохуйн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудад зориулсан "On Job Training" буюу хилийн чанадад цалинтай дадлагажих хөтөлбөрийг MSDI Консалтинг Групп ХХК -ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх юм.

Тодорхой шалгуур хангасан оюутан, залуус хөтөлбөрийн хүрээнд Норвег, Швед, Дани, Нидерланд, Герман улсад 12-18 сарын хугацаатай цалинтай дадлагажсанаар Европын стандартаас суралцаж, шинэлэг мэдлэг чадвар бүхий боловсон хүчин бэлтгэгдэх юм.

Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой
Ирэх таван жилд тахианы махны хэрэгцээг дотоодоос 100 хувь хангах боломжтой
 
Өнгөрөгч онд 92 мянган жуулчинд цахимаар виз олгожээ
Өнгөрөгч онд 92 мянган жуулчинд цахимаар виз олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.