Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮДЭЛЧИН НААДАМ: Увс аймгийн хэмжээнд 505 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Бүс нутгийн онцлог хэв шинжийг даган орших дараах онцлог соёлын биет бус өвийн төрөл зүйлтэй Увс аймгийн тухайд угсаатан Баяд, Дөрвөд, Хотон, Урианхай, Халхчууд үндэсний уламжлалт ардын дуу, икэл, хуур, товшуур, ясан зэрэг хөгжим, бүжиг бий биелгээ, хөөмий, исгэрээ, бөх, морины цол, гэрийн ерөөл, хуримын зан үйл, ан амьтны уриа дуудлага, гар урлал, тоглоом наадгай зэрэг соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг язгуур хэв шинжээр нь хэрхэн хадгалж хамгаалж буйгаараа мөн Цагаан улт гутал, Арвайн гурил, Жамц давс, давсан бүтээгдэхүүнээрээ онцлог билээ.

Тухайлбал, Дөрвөдийн алдарт бийч Бадам, Баядын алдарт бийч Жамъянгийн бийлэх, Арван баядын хошууны болоод Баруун Монголын алдарт туульч Маньдханы Парчингийн тууль хайлах өв уламжлал нь тус нутагт сэргэн уламжлагдаж байна.

Увс аймгийн хэмжээнд нийт 505 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 420 нь Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд, 85 нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Эдгээр өвлөн уламжлагчдаас “Ардын язгуур урлаг” ай савын “Баяд бий биелгээ” өвийг өвлөн уламжлагч М.Жалк гуай “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирж ирээдүй хойч үедээ Баяд бий биелгээн онцлогийг танилцуулан толилуулж байна.

Дорнод аймгийн хэмжээнд 386 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна
Дорнод аймгийн хэмжээнд 386 өвлөн уламжлагч бүртгэлтэй байна
 
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
ФОТО: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.