Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны бэлд гурав дахь зохион байгуулагдаж байна.
Соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, суртчилан таниулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий уг фестиваль өнгөрсөн жил Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж байсан өртөөчилсөн өдөрлөг гадаад гэлтгүй дотоодын иргэдийн ч анхаарлыг татаж буй. .
“Нүүдэлчин” фестивалийг зорин ирсэн хүмүүс үндэсний хувцасаа өмсөн, орон нутгуудын онцлог бүхий соёлын өв, зан заншил, ёс уламжлалтай танилцан, аймаг нийслэлийн отгоор зочилно. Тэгвэл бид уг фестивальд оролцож буй соёлын өв тээгчдийн байр суурийг онцлон хүргэж байна.
Лимбэний битүү амьсгаагаар эгшиглүүлэх өв соёлыг залуучуудад өвлүүлэх нь чухал
Өмнөговь аймгаас оролцож буй Ө.Батжаргал: Нүүдэлчин олон улсын фестивалд лимбэний битүү амьсгаагаар эшгиглүүлэх ховор төлийн өв соёл тээгчээр оролцож байна. Энэ удаагийн наадамд гадаадын зочид, жуулчид өргөнөөр оролцож байгаа нь Монгол түмний өвөрмөц өв соёлтой танилцах, дэлхийд мартагдах шахсан нүүдлийн ховор уламжлалыг сэргээн таниулах чухал ач холбогдолтой болж байна. Миний хувьд жил бүр Лимбэний битүү амьсгаан өвийг залуу үе, гадаадын хүмүүст таниулж байгаадаа баяртай байдаг. Мөн Монголын өв соёл, язгуур урлагыг залуу үедээ уламжлал болгон авч үлдээх хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ энэ удаагийн наадам гэж хэлмээр байна.
Сургалтаар дамжуулан бий биелгээн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх нь чухал
Сонгинохайрхан дүүргийн өв тээгч О.Цэрэнчимид: “Бий биелгээг хойч үедээ уламжлал болгон үлдээхийн тулд цэцэрлэгт бий биелгээ сургалт явуулсан. Би бий биелгээний долоо дахь үеийн өв тээгч. Өнгөрсөн жилийн фестивальд оролцоод өв тээгч гэсэн батламж авсан. Энэ жилийн фестиваль маш өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж байна. Орон нутагуудын өөр өөрийн онцлогийг шингээсэн үндэсний хувцас, язгуур урлаг, соёлийн үнэт өв зэрэг мийний ч өмнө нь харж байгаагүй зүйлүүд олон байна.
Дэлхийн хэмжээний фестиваль болж байна
Сүхбаатар аймгаас оролцож буй өв тээгч Д.Болортуяа: Би Сүхбаатар аймгийнхаа домог болох Жаахан шарга жүжигт тоглохоор ирсэн байгаа. Өмнөх жил Монголийн соёлийн биет бус өвийн “Нүүдэлчин Монгол” наадам байсан бол энэ жил Монголийн өв соёлыг дэлхийд сурталчилан таниулах дэлхийн хэмжээний фестиваль болж байна.
Нүүдэлчин наадамд хотон бий биелгээг сурталчилан таниулж байна
Увс аймгийн Тариалан сумын өв тээгч Х.Ням-Очир: Хотон бии биелгээгээр оролцож байгаа. Бий биелгээ ёс заншил устаж алга болохоос сэргийлж байгаа энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулах хэрэгтэй. Учир нь Бий биелгээ болон бусад соёлын өвүүдээ ч уламлагдаж ирсэн ёсоор авч үлдэхэд энэ фестиваль маш сайн нөлөө үзүүлж байгаа гэж үзэж байна.
Дөрвөд бий биелгээг долоон үеэрээ өвлөн тээж байна
Увс аймгийн Түргэн сумын өв тээгч Я.Бурмаа: Би гурван настайдаа ааваасаа дөрвөд бий биелгээний морины цохилтийг сурсан, долоо дахь өв тээгч. Бусад орон нутаг, гадаадын хүмүүст мартагдаад байгаа бий биелгээ, язгуур урлагыг биднээс өвлөж, харж, сураасай гэж хүсдэг учраас энэ фестивальд оролцож байгаадаа баяртай байна.
Уг наадамд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулав. Фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 22 отог бүхий Монгол Улсын биет бус өвийн долоон ай савд хамаарах 362 өвийг танилцуулж байгаагаараа онцлог болов.
Х.Түмэнжаргал