Энэ удаагийн “Нүүдэлчин” дэлхийн фестивалийг соёлын биет бус өвийн долоон ай савын хүрээнд зохион байгуулж байна. Хүрэлцэн ирсэн зочид Аймаг нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэрийг үзэж сонирхох боломжтой билээ.
Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд соёлын өвөө сурталчлан таниулахаар хүрэлцэн ирсэн Дорнод аймаг нь Халх, буриад, дарьганга, барга, үзэмчин ястан тус тусын өв соёлын онцлогоо хадгалан ирсэн онцлогтой, түүнчлэн дарьганга хийцийн уран дархын дэг сургуулиараа онцлог юм.
Аймгийн хэмжээнд нийт 386 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 351 нь Соёлын биет бус өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд, 35 нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байна.
Түүнчлэн Дорнод аймаг нь Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор уран бичлэгийн болон гар урлалын үзэсгэлэнг “Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг үзэж сонирхохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө үзүүлж танилцуулж байна.
Тэгвэл энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Өвлөн уламжлагчдийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн “Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд” ай савын "Сүүн далайн ерөөл" өвийг өвлөн уламжлагч Ч.Жамсранжав гуай болон Үзэмчин дээл урлаач Д.Ууганбаяр, Монгол уран дархан З.Үржинсүрэн болон Б.Мангалжав даргатай аймгийн Соёл Урлагийн газрын хамт олон, уран бүтээлч та бүхэнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өнгөрсөн жилийн их наадмаа бүс нутаг, олон улсын хэмжээнд өргөтгөн зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж буйд гүн талархал илэрхийлье" хэмээлээ.