Дэлхийн нүүдэлчдийн спортын наадамд Монгол Улсын 100 гаруй тамирчин 15 төрөлд өрсөлдөж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Дэлхийн нүүдэлчдийн спортын 5-р наадам энэ жил Казахстан Улсын нийслэл Астана хотод есдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 2500 гаруй тамирчид спортын 21 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс, нийт 100 гаруй тамирчинтайгаар, бөх барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг 15 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн төв улс болохын хувьд энэхүү наадамд оролцож, өөрийн орны өвөрмөц соёлыг дэлхийд дахинаа сурталчилж байна.

Мөн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулж нүүдлийн соёл иргэншил бүхий улс орны соёлын харилцааг өргөжүүлж, дэлхий дахинаа сурталчилдаг. Тэгвэл энэхүү Дэлхийн Нүүдэлчдийн спортын наадам нь талын нүүдэлчдийн уламжлалт спортоор дамжуулан улс үндэстнүүдийн найрамдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна.

“Парис-2024” паралимпын МӨНГӨН медальт, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ маргааш өглөө эх орондоо ирнэ
“Парис-2024” паралимпын МӨНГӨН медальт, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ маргааш өглөө эх орондоо ирнэ
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!