Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Түвшинжаргал: “Нэг зам-Нэг соёл“ аяны хүрээнд шалгалт, хурд, хамгаалах бүс, согтуу жолооч, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл гэсэн 4 чиглэлийг эрчимжүүлж ажиллана

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 9 секунд

Урин дулаан цаг болж, иргэд хөдөө орон нутгийг зорих нь ихэсдэг. Гэвч орон нутгийн замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хурдаа хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ машин зэрэг олон шалтгаанаас болж зам тээврийн осолд өртөх, цаашлаад амь насаараа хохирох тохиолдол гардаг. Тиймээс ТЦА-наас "Нэг зам-Нэг соёл" арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Энэ талаар Дундговь аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа “Нэг зам-Нэг соёл” арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Урин дулааны болон иргэдийн аялал зулаалгын цаг ирсэнтэй холбогдуулан орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэрэг мөн өсөх хандлагатай байдаг учраас цагдаагийн байгууллагаас жолооч нарт зөв дадал суулгах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ жил “Нэг зам-Нэг соёл” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Аяны хүрээнд замын хяналт, шалгалтыг эрчимжүүлж, хурд, хамгаалах бүс, согтуу жолооч, тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл гэсэн 4 чиглэлийн хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллана.

-Танай аймгийн хувьд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай аймгийн хувьд сүүлийн 5 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 53 хүн нас барсан харамсалтай дүн мэдээ байна. Манай аймгийн хувьд “Цагаан суварга”, “Их газрын чулуу”, “Бага газрын чулуу” гэх мэт байгалийн үзэсгэлэнт газрууд элбэг мөн Улаанбаатар-Өмнөговь чиглэлд яваа хөдөлгөөний урсгал дайран өнгөрдөг замын хувьд маш их ачаалал өндөртэй байдаг. Иймд жолооч нарт тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд тогтоосны дагуу сонгож явах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэлтэй зорчиж байгаа бол хамгаалах бүсээ зүүх, зорчигч нараа хамгаалах бүсээ зүүлгэх, мотоцикльтой хөдөлгөөнд оролцож байгаа бол хамгаалах малгай өмсөж хэрэглэх, зайлшгүй зогсолт хийж байгаа тохиолдолд замын зорчих хэсгийг чөлөөлөх, хэрэв боломжгүй бол тээврийн хэрэгслийн оврын гэрлийг асааж, ослын тэмдгийг дүрэмд тогтоосны дагуу 50 м зайд байрлуулах, замын эвдрэл гэмтэлд тохируулан боломжтой хурдыг сонгон явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

-Энэхүү аяныхаа хүрээнд та бүхэн ямар ажил арга хэмжээ зохион байгуулахаар зорьж байна вэ?

-Бид аяны хүрээнд зөвхөн аймгийн төв ч гэлтгүй осол, аваар гарч байгаа сумдууд руу хүн, хүчээ хуваарилан хяналт шалгалт хийх, жолооч нарт урьдчилан сэргийлэх яриа таниулга өгөх, арга хэмжээ авахаасаа урьтал болгон тэдний буруу дадал хэвшлийг арилгах ухуулга нөлөөллийн ажлуудыг аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье. Жолооч нарыгаа “Нэг зам, нэг соёл” аянд идэвхтэй нэгдэж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

ЗАХИРАМЖ: Нийслэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, энэ сарын 8-н хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг ХОРИГЛОЛОО
ЗАХИРАМЖ: Нийслэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, энэ сарын 8-н хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг ХОРИГЛОЛОО
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.