Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аваар ослоос сэргийлэх цогц арга хэмжээ авна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу дэд төвөөс цахимаар удирдан явуулсан юм.

Тэрбээр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 16 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.5 хувьтай байв. Тодруулбал, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлын уялдааг сайжруулан, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд худалдан авах ажиллагааны хэрэгжилт 69 хувьтай байна. Мөн улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжиж байгаа 740, 2023 онд шинээр хэрэгжиж байгаа 428, нийт 1168 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон худалдаа үйлчилгээ гаргах зэрэг ажлууд эрчимжүүлж ажиллаж буй.

Баянхошуу бүсэд ногоон орон сууц төсөл эхэллээ
Баянхошуу бүсэд ногоон орон сууц төсөл эхэллээ
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.