Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт холбогдон шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн баасан гаригт /2023.05.05/ батлан даалтаар сулласан. Гэвч Б.Ганхуягийг сулласан шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, гомдол гаргасныг шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцэж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Тэгвэл АТГ-аас Б.Ганхуягийн хэргийг шалгаж дуусчээ. Улмаар шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Хэргийг сануулахад, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хэргийг прокурорт шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.