Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганхуягийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж зүйл ангийг ХЭРЭГСЭХГҮЙ болгов

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр шийдвэрээ гаргасан. Ингэхдээ шүүгдэгч Б.Ганхуягийн үйлдсэн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулах хариуцлага ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.Ганхуягийн холбогдсон гэмт хэргүүдээс "үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна гэжээ.

Улмаар шүүгдэгч Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жил 9 сар хорих ял оноосон юм.

ЦЕГ: Шонхор шувуутай холбоотой мэдээллийг харьяаллын дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлсэн
ЦЕГ: Шонхор шувуутай холбоотой мэдээллийг харьяаллын дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.