Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замаар 8.1 сая тонн ачаа тээвэрлэжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 35 секунд


Төмөр замаар энэ оны эхний улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (29.8 хувь) сая тонноор өсжээ.

Төмөр замаар тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.4 (96.2 хувь) сая тонн, дотоод ачаа 267.4 (8.6 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны 3 дугаар сард 2.7 сая тонн болж, өмнөх сарынхаас 157.9 (6.1 хувь) мянган тонноор өслөө. Үүнд барилгын материалын тээвэр 24.6 (37.2 хувь) мянган тонн, хар төмрийн тээвэр 20.3 (3.9 дахин) мянган тонн, төмрийн хүдрийн тээвэр 10.6 (2.5 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлсөн аж.

Төмөр замаар энэ оны эхний улиралд тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 1.8 (44.9 хувь) сая тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 41.7 (2.7 дахин) мянган тонноор өсөж, барилгын материал 130.5 (35.3 хувь) мянган тонн, хар төмөр 18.9 (32.9 хувь) мянган тонноор буурсан байна. Төмөр замаар зорчигчид 2023 оны эхний улиралд 490.8 (давхардсан тоо) мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 146.8 (42.7 хувь) мянган зорчигчоор нэмэгдсэн байна. Энэ өсөлтөд орон нутгийн зорчигч 142.9 (41.5 хувь) мянгаар өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны 3 дугаар сард 187.1 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 38.3 (25.7 хувь) мянган хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооо мэдээлэв.

Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний улиралд 248.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 103 (71 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд нүүрс, төмрийн хүдэр, жонш, жоншны баяжмал, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт өссөн нь нөлөөлөв. Төмөр замын тээврийн орлого 2022 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 14.1 (18.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, 89.9 тэрбум төгрөг болжээ.

АНУ, Өмнөд Солонгос хоёр БНАСАУ-ын цөмийн сүрдүүлгийг сөрөх “түүхэн хэлцэл” байгуулжээ
АНУ, Өмнөд Солонгос хоёр БНАСАУ-ын цөмийн сүрдүүлгийг сөрөх “түүхэн хэлцэл” байгуулжээ
 
ГССҮТ: Хоёр хоногт 44 хүн хальтирч унасны улмаас хүнд болон хөнгөн бэртэл авчээ
ГССҮТ: Хоёр хоногт 44 хүн хальтирч унасны улмаас хүнд болон хөнгөн бэртэл авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.