Тяньжин боомтоос энэ сарын 1-23-ны хооронд Эрээн Замын-Үүд чиглэлд нийт 29 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 8200TEU буюу 4100 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тяньжин боомт дээр автаар гарахаар хүлээгдэж буй 450-500 чингэлэг, Эрээн-ээс Замын-Үүд дээрх автын чингэлэг 400-500 орчим байна. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-150 хонож гарч байгаа бол боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 8-10 хоног, ЗҮ/Улаанбаатар чиглэлд 4-8 хоногт тээвэрлэгдэж байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайнуудад нийт 1402 чингэлэг байгаагаас ачаатай: 954, хоосон: 448 чингэлэг байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!