Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх төрлийн ачаа тээвэр 109.9 сая тн болж, өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өсжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 109.9 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 91.2 хүрчээ.

Зам тээврийн салбар дахь ачаа тээврийн үзүүлэлтийг харахад гүйцэтгэл 86.5 хувьд хүрсэн байхаас 4.7 хувиар давсан байна.

Тухайлбал, автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 72.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувиар өссөн бөгөөд 2024 оны төлөвлөгөөний биелэлт 96.6 хувьд хүрсэн нь арваннэгдүгээр сарын 10-ны байдлаарх гүйцэтгэлийн хүрэх түвшинг 10.1 хувиар давуулав.

Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 37.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 82.3 хувьтай буюу гүйцэтгэл 4.2 хувиар хоцрогдолтой байна.

Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 8.8 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.1 хувиар өссөн боловч 2024 оны төлөвлөгөөний биелэлт 73.6 хувьтай буюу гүйцэтгэл 12.9 хувиар хоцрогдолтой байгааг Зам, Тээврийн яамнаас мэдээллээ.

ТББХ: Дижитал шилжилтийг ашиглан хяналт шалгалтыг дээшлүүлэхэд анхааран ажиллана
ТББХ: Дижитал шилжилтийг ашиглан хяналт шалгалтыг дээшлүүлэхэд анхааран ажиллана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ