Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: Энэ сарын 20-ноос даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэврлэхийг түр зогсооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, түүний ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаанд авто тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоохоор болсон.

Дээрх хугацаанд стандарт шаардлага зөрчсөнөөс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө хариуцах бөгөөд авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулна.

Монгол Улсын Засгийн газраас олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг.

Иймд дээрх хугацаанд стандартын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэлт хийж буй эсэхийг шалган тогтоох, зөрчлийг арилгуулах, авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор нийт улсын чанартай авто замын дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтыг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн алба хамтран зохион байгуулна.

СХД-ийн 8 дугаар хорооны иргэд энэ сарын 18-наас эхлэн өөрийн өмчлөлийн газраа орон сууцаар солих боломжтой
СХД-ийн 8 дугаар хорооны иргэд энэ сарын 18-наас эхлэн өөрийн өмчлөлийн газраа орон сууцаар солих боломжтой
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.