Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ“ ХХН: Цахим үйлчилгээ авч буй иргэдийн тоо тогтмол өсч байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 53 секунд

УБТЗ үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, чирэгдэлгүй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс мэдээлэл технологийн дэд бүтцээ улам боловсронгуй болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Энэ талаар “УБТЗ” ХНН-ийн Мэдээлэл, технологийн албаны дарга Х.Анараас тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ "Манай албаны хувьд УБТЗ-ын нийт 68 программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцан ажилладаг. Эдгээрээс хамгийн олон хэрэглэгчтэй нь Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем /АТҮЦС/ болон Зорчигч тээврийн үйлчилгээний систем /ЗТҮС/. Дээрх системийг улам боловсронгуй болгон хөгжүүлснээр үйлчлүүлэгчдэд хүндрэл, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мэдээж, эдийн засгийн хувьд ч хэрэглэгчид хэмнэлт хийх давуу талыг олгодгоороо онцлогтой юм.

2018 онд энэ хоёр цахим үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш хэрэглэгчид ам сайтай байх болсон. АТҮЦС-ийг ашиглан 2021 онд 1686 захиалга хийсэн бол 2023 оны эхний улирлын байдлаар 2850 захиалга хийлээ. ЗТҮС-ийг ашиглан 2022 оны нэгдүгээр сард УБТЗ-аар үйлчлүүлсэн нийт 114.227 зорчигчийн 87.386 буюу 39 хувь нь цахимаар тасалбар захиалсан.

Энэ оны хоёрдугаар сард 150.748 зорчигч зорчсоны 84.020 буюу 55.73 хувь нь цахим үйлчилгээг ашигласан статистик бий. Энэ статистик тоо баримтаас дүн шинжилгээ хийвэл дээрх хоёр төрлийн цахим үйлчилгээг хэрэглэж байгаа хэрэглэгчийн тоо тогтмол өссөн дүнтэй харагдаж байна" хэмээв.

Сэрэмжлүүлэг: 7 настай 3 хүүхэд хүн амьдардаггүй байшинг галдан шатаажээ
Сэрэмжлүүлэг: 7 настай 3 хүүхэд хүн амьдардаггүй байшинг галдан шатаажээ
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.