
Өнгөрсөн оны намраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд коксжсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн. Уг коксжсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН хүлээсэн юм.
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны есдүгээр сарын 20-ноос 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл нийтдээ 162 галт тэрэг буюу 7860 вагон 367.2 мянган тонн коксжсон хөх нүүрсийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс хүлээн авч шуурхай тээвэрлэх ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгалаа.
“Улаанбаатар төмөр зам” ХНН нь ДЦС-уудын нүүрс, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийгмийн хариуцлагатай ачааг 24 цагийн турш тасралтгүй шуурхай тээвэрлэдэг юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!