ТОДРУУЛГА: Замын-Үүдээс Улаанбаатарт өглөө ирэх байсан зорчигч тээврийн галт тэрэгний зүтгүүр эвдэрч замдаа саатжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнөөдөр өглөө 09:20 цагт Замын-Үүдээс Улаанбаатарт ирэх ёстой байсан вагонууд замдаа эвдэрч бүгд зогссон гэх мэдээлэл гарав. Тодруулбал, өөдөөс ирж явсан вагоны дугуй гацсаны улмаас Баян өртөө дээр нэг цаг орчим саатсан байна. Зорчигчдыг хүлээлгэхгүйн тулд хот руу автобус ирж авч явсан байна. Түр гацсан вагоныг засварлаж одоо хэвийн болсон гэх мэдээллийг холбогдох албаны эх сурвалж өгсөн юм. Энэ талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс тодруулахад "Зорчигч тээврийн вагон хотын ойролцоох Баян өртөөнд нэг цаг орчим саатсан. Одоо хэвийн явж байна. Хот руу яарч буй хүмүүсийг автобусаар хүргэж өгсөн. Хуваарьт цагаасаа бага зэрэг хоцорсон ч ноцтой эвдрэл гэмтэл гараагүй. Зүтгүүр эвдэрсэн учраас одоо хэвийн хот руу орж ирж байна" гэв.

Булган аймаг зудын эрсдэлгүй өвөлжиж байна
Булган аймаг зудын эрсдэлгүй өвөлжиж байна
 
Ш.Бямбасүрэн: Ч.Лодойсамбуу гишүүний Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг дэмжиж гарын үсэг зурах болно
Ш.Бямбасүрэн: Ч.Лодойсамбуу гишүүний Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг дэмжиж гарын үсэг зурах болно
Сэтгэгдэл (27)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!