Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Болдбаатар: Төрийн ордны хашааг БНПУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан түр хугацаанд ногоон эмульсээр будсан. Удахгүй чулуун сууриар нь янзална

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
3 минут 54 секунд

Сүүлийн өдрүүдэд төрийн ордны хашааг засварлаж, улмаар ногоон өнгөөр будаж шинэчилсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл уг асуудлаар Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын барилга, инженер техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатараас дараах тодруулга мэдээллийг авлаа.

-Төрийн ордны гаднах хашааг засварлаад 20 гаруй хонож байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ мөн зураг төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн ордны гаднах хашаа олон жилийн элэгдэлд орсон мөн эвдрэл гэмтэл гарсан. Уг хашааны хувьд хүнд даацын цутгамал хашаа учраас иргэдэд гэмтэл учруулах эрсдэлтэй байсан. Тиймээс хашааг яаралтай засварлаж, иргэд олон нийтэд эрсдэл учруулахгүй байх үндсэн дээр зураг төслийн дагуу засварласан.

Хотын төв хэсэг учир аюулгүй байдалдаа анхаарч ажилласан. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс хашааг тулгасан зэрэг асуудал гаргасандаа уучлал хүсэж байна.

Түүнээс гадна хурдан шуурхай засаж засварлахыг хичээж, шахаж ажилласан. Түүнээс гадна энэхүү хашаа нь яг хуучин хашаа шигээ гадна чулуу хийгдэнэ. Польш улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор чулуу хийж амжихгүй, будгийн сонголт хийсэн байгаа. Гэхдээ хашааны ерөнхий өнгө нь гандчихсан байгаа ч чулууны өнгө нь ногоон байдаг.

Угтаа баруун тал нь ногоон өнгөтэй тиймээс зүүн талыг нь өөр өнгөөр будчихвал хашаа өөр харагдана. Шинэ эмульс учраас маш тод харагдаж байгаа юм. Тиймээс иргэдэд маш хүндээр тусаж байх шиг байна. Тиймээс хашааны зүүн тал нь баруун тал болон бусад тал шигээ чулуу хийгдэнэ. Айлчлалын дараа хийх төлөвлөгөөтэй байгаа. Бүх зүйл нь бэлэн.

Мөн нүх гэж яриад байгаа. Энд хуучин гэрэл байсан юм. Өнөө оройноос гэрэл нь хийгдэнэ. Айлчлалын улмаас ийм шийдвэр гаргаж ажилласан.

-Өнгөний хувьд арай гүн ногоон өнгөтэй байгаа шүү дээ. Үүнийг иргэдийн зүгээс гоо зүйн хувьд зохимжтой юу гэдэг байр суурийг илэрхийлж байна?

-Үүний талаар бид ярилцаж байгаад энэ өнгийг гаргасан юм. Цөөхөн хоногийн хугацаанд гүйцэтгэсэн.

-Ерөнхийдөө өнгө нь өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Өөрчлөгдөнө. Хуучин зургаа түшиглээд шинэ зураг төсөл хийгдсэн. Мөн аюулгүй байдал тэл дээр илүү анхаарч ажилласан. Мөн иргэдийн зүгээс урд хананы талаар их шүүмжилж байна. Энэ нь өмнө нь ч бас ийм байсан. Тухайн хэсгийн газар нь хөрсний ус ихтэй учир анх хийхдээ л тийм хана хийсэн байсан. Түүнийг нь өөрчлөхгүйгээр засвар хийсэн байгаа.

Өнгө бол мэдээж буурна. 2008 оноос хойш хашааны өнгө нь гандчихсан байгаа. Чулуу нь ирэхээр дахин засаж янзална.

-Хашааг хэсэгчилж засварлах уу бүхэлд нь засварлах уу?

-Надад зүүн талыг засварлах чиглэл ирсэн. Цаашид яаж засварлахыг мэдэхгүй байна.

-Ер нь эрээн цоохор төрийн хашаатай болох юм байна тийм үү?

-Ерөнхийдөө дөрвөн хаалгыг солино гэж байгаа. Учир нь эдгээр хаалга нь удчихсан. Цаашид чиглэл өгсний дагуу ажиллана.

ШИЛЭН: МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүд 840 мянган төгрөгийн цалинтайгаас В.Дарханбаатар МИАТ-аас гадна 4 компанийн ТУЗ-д ажиллаж сард 2 сая гаруй төгрөгийн цалин авч байна
ШИЛЭН: МИАТ ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүд 840 мянган төгрөгийн цалинтайгаас В.Дарханбаатар МИАТ-аас гадна 4 компанийн ТУЗ-д ажиллаж сард 2 сая гаруй төгрөгийн цалин авч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.