Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутнууд автобусанд 250 төгрөгөөр, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих журмыг хэлэлцлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар их, дээд сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар хэлэлцлээ.

Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг.

Гэвч сард 22 удаа зорчих эрх бүхий цахим карт оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн удаад Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж холбогдох байгуулагад чиглэл өгсөн байдаг.

Тэгвэл журмын шинэчлэлээр оюутнууд нийтийн тээвэрт сард 22 удаа үнэгүй зорчдог байдлыг өөрчилж ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлтөөр буюу автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих журмын өөрчлөлтийг холбогдох ажлын хэсгээс танилцуулж, хороодын хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.

Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо
Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.