Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Хуланд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж дууслаа. Хуралдаанаас түүний гэм буруугийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 25-нд 10.30 цагт хийхээр товлосон байна.

Тодруулбал, Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн Ц.Хуланг яллагдагчаар татаж, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг нэгдүгээр сарын 20-нд шүүхээс гаргаж байсан бөгөөд өнгөрөгч сард дахин нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан байдаг.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах

1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутныг сонгон шалгаруулна
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутныг сонгон шалгаруулна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.