Чингис хаан олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус үйлчилгээнд гарч эхэллээ. Автобус нисэх буудлаас Таван шар хүртэл чиглэлд зорчих юм байна. Мөн Х:19 чиглэлийн автобус нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн,Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан олон улсын нисэх буудал, Х: 20 Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар- Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл зорчино. Тасалбарын хувьд Х:19 чиглэлийн автобус том хүн 15000, хүүхэд 7000 төгрөг бол Х:20 чиглэл нь том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг юм байна.
Улаанбаатар хотоос өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын 10 автобусыг хот орчмын зориулалтаар худалдан авч, үйлчилгээнд явуулахаар болсон юм
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!