Энэтхэг улсын Дели хотноо энэ сарын 14-26-ны өдрүүдэд болсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэгийг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулан, дэлхийн дэвжээнээс эмэгтэй боксчдын анхны мөнгөн медалийг хүртэж, оргил амжилтын эзэн болсонд баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд амжилт хүсье” хэмээсэн юм.
Сануулахад, Тэрбээр нэгийн даваанаас Франц, БНХАУ, Узбекистан, Мароккогийн тамирчдыг дараалан 5:0-оор ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан бөгөөд алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Ниту Нитуатай гурван үеийн турш тулалдсан хэдий ч шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өгсөн юм.
Д.Дөлгөөн