Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайланд рестораны луйварчид 1446 жилийн хорих ял авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Тайландад далайн хоолны ресторан ажиллуулдаг 2 иргэн 1446 жилийн хорих ял сонсжээ.
  • Тэд үйлчлүүлэгчиддээ онлайнаар урьдчилсан төлбөрт хоолны купон зарсныхаа дараа эрэлтээ хангаж чадахгүйд хүрсэн байна.
  • Тиймээс тэдэнд хүмүүсийн гаргасан гомдлын тоогоор буюу 1446 жил хорих ял оноожээ.

Тайландын шүүхээс далайн хоолны ресторан ажиллуулдаг 2 иргэнд олон нийтийг залилсан гэх хэргээр 1446 жилийн ял оноожээ.

Өнгөрөгч жил, LaemGate далайн хоолны ресторан нь онлайнаар урьдчилсан төлбөрт хоолны купоныг зарсан байна. Үүнийг 20,000 гаруй хүн худалдаж авсан ба энэ нь 50 сая Тайланд бат буюу Монгол мөнгөөр 4 тэрбум 500 сая орчимтой тэнцэх хэмжээний мөнгө болжээ. 

Гэвч хэсэг хугацааны дараа тус ресторан нь эрэлтээ хангаж чадахгүй гэсэн нэрийдлээр үйл ажиллаагаагаа зогсоосон байна. Ингэснээр олон мянган хүн гомдол гаргаж эхэлсэн ба тун удалгүй  Апичарт Боуорнбанчарак, Прапосорн Боуорнбанча нарыг баривчилжээ.

Дэвсгэр мэдээлэл: Тайланд улсад хүмүүсийн гаргасан гомдлын тоогоор ялын хэмжээ нэмэгддэг учраас 1446 жилийн ял авсан байна. Гэсэн хэдий ч тус улсын хуулинд олон нийтийг залилсан тохиолдолд шоронд хоригдох дээд хэмжээ нь 20 жил учраас эдгээр 2 ялтан нь яг үнэндээ 20 жил л шоронд суух юм. 
 
Эх сурвалж: BBC
А.Содномдаржаа
М.Мөнхшүр: 10 давхраас унасан хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан
М.Мөнхшүр: 10 давхраас унасан хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга