Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: АН хар Пи-Ар гүтгэлэг хийхэд их мөнгө зарж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

МАН-аас сонгуулийн сурталчилгаа ид дундаа орж буйтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Золбаяр, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан, МАН-ын намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат нар оролцсон юм.

МАН-ын Сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Золбаяр:

"УИХ-ын 2020 оны сонгууль их онцлогтой сонгууль. 

Нэгдүгээрт, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан. Үүний дагуу 2020 оны УИХ-ын сонгуульд Ерөнхий сайдаа сонгох ёстой байгаа. Хоёрдугаарт, 2000 онд төрсөн буюу шинэ мянганд, шинэ зуунд төрсөн залуучууд саналаа өгөх ийм онцлогтой сонгууль байгаа.

МАН-ын зүгээс энэ удаагийн сонгуульд шударга зарчмыг баримталж, бодлогоо дэвшүүлж, цэвэр ёс зүйтэйгээр өрсөлдье гэсэн уриаг албан ёсоор дэвшүүлсэн." гэсэн юм.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан:

2020 оны УИХ-ын сонгуулийн ажиллагаа эхлээд 11 дэх хоногтоо явж байна. Энэ хугацаанд МАН бусад нам, эвсэлд хүндэтгэлтэй хандана, ёс зүйтэй шударгаар өрсөлдөнө гэх зарчим барьж байгаа. Гэтэл улс төрийн зарим нам эвслээс, ялангуяа АН-ын зүгээс өөрсдийн цаг дээр хар Пи-Ар гүтгэлэгийн асар их материал цацаж, түүндээ мөнгө ч их зарцуулж байна.

Сонгуулийн үр дүнг өөрчлөх, У.Хүрэлсүхийг өөрчлөх, цаашдаа ард түмэнд очих байгалийн баялагаа буцааж авах, мэдэлдээ үлдээхийг хүсэн тэмцэж байгаа энэ бүлэглэл асар их мөнгө цацаж байгаа. 29 тойрогт мөнгө тараах ажлыг эхлүүлэх гэж байна. Зарим газраа эхэлчихсэн явж байна.

Бид улс төрийн шинэ жишгийг тогтоох цаг нь болсон. Хийж бүтээснээрээ, хийж хэрэгжүүлэхээрээ өрсөлдөх ёстой. Тиймээс нам эвслүүддээ хандан уриалж байна. Шударгаар, ёс зүйтэй өрсөлдье. Бид нэг эх оронтой гэсэн юм.

МАН-ын зүгээс өнгөрсөн хугацаанд сонгуулийн хууль зөрчсөн байж болохуйц нийт 50 гаруй зөрчлийг илрүүлж, холбогдох газарт шалгуулахаар өгөөд байгаа аж. Жишээ нь, архи тараах, мөнгө тараах, шашны эд зүйлийг ашиглах, дайллага хийх, амлалт өгөх гэх мэт зөрчлүүд давамгайлж байна гэсэн юм. Мөн сошиал орчинд 1000 гаруй хуурамч хаягийг илрүүлж, тухайн хаягуудыг хаалгах хүсэлтээ холбогдох хүмүүст өгсөн гэлээ.

Н.Түвшинбаяр Үндэсний олимпийн хорооны тэргүүнд нэр дэвшлээ
Н.Түвшинбаяр Үндэсний олимпийн хорооны тэргүүнд нэр дэвшлээ
 
Согтуугаар жолоо барьсан ROOCKIE буюу У.Мөнхбаганы жолооны эрхийг 1 жилээр хаслаа
Согтуугаар жолоо барьсан ROOCKIE буюу У.Мөнхбаганы жолооны эрхийг 1 жилээр хаслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.