Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Vandebo” хамтлагийн шинэ цомог тун УДАХГҮЙ ГАРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд


Сүүлийн нэг жилийн хугацаанд рок, поп ертөнцийг байлдан дагуулж буй "Vandebo" хамтлагийн ээлжит цомог бэлэн болжээ. Тус хамтлагийн гаргаж буй "Баярлалаа" нэртэй цомог нь тэдний бүтээж буй гурав дахь цомог юм.

"Vandebo" хамтлаг нь "Мөнхөд21" нэртэй анхны цомог 2018 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр, "The Vandebo" нэртэй хоёр дахь цомгоо өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ны өдөр сонсогч, фенүүдийнхээ гарт хүргэж байжээ. 

Тэд шинэ цомгийнхоо талаар мэдээлэл хүргэхдээ "Уйлсан, инээсэн, гунигласан, бие биедээ тунирхсан, олон харилцаа төгсөж, олон харилцаа шинээр эхэлж, writer's block - хэд хэд орж хэд хэд түүнээсээ гарч болохоос нь болохгүйг хүртэл явсан Vandebo.

Дуучин, хулгайч, Rapper биш,  хайрын дуу л хийдэг, анхных шигээ байхаа больсон, өөрчлөгдсөн, Hip Hop байхаа больсон, хоёр жоохон хүүхэд Vandebo.

Тийм ээ.

Эцэст нь хэлэхэд энэ бүхний дараа та бүхэндээ гурав дахь цомгоо гурван улирал дамнан хийснээ хүргэх гэж байгаадаа баяртай байна.

Үргэлж сайн байхыг хичээдэг, илүү сайжрахыг хүсдэг. Энэ цомог бид хоёрын "Яг энэ л мөн юм байна" гэж бодсон цомог.

Өөрсдөө дурлаж сонсдог дуунуудаа багтаасан байгаа.Олон ч авьяаслаг уран бүтээлч нар, хөгжмийн мужаан producer -уудтай хамтарсан байгаа.

Хүнд өвчин гарч улс орон төдийгүй дэлхий нийтээрээ энхийн бус энэ үед биднийг нутагт минь энх тунх, аюулгүй, айх айдасгүй амьдруулж байгаа төрийн албан хаагчид, эмч, цагдаа, онцгой байдал, төр засаг, засгийн газартаа баярлалаа.

Бид хоёрыг дэмждэг олон хүнд, Vandebo -г хайраар өлгийддөг олон хүнд зуны амралтынх нь бэлэг юм шүү. Сургуульдаа явсан хүүхдээ ямар дүн аваад ирэхийг нь хүлээж суудаг ээж аав шиг ямар дуу хийхийг минь шимтэн хүлээж байдаг Debos - ууддаа хайртай.

Одоогийн нийгэм цаг үе бидний амьдралд тодоос тод зураг болж үлдэх биз ээ.

Та бүхний амьдралын энэ хэсэгт багтан Vandebo оршиж байгаадаа туйлын их баяртай байна. #Баярлалаа" гэжээ. 

Debos - Vandebo хамтлагийн фенүүдийг ийн нэрийддэг.
Алба хаагчдад хамгаалах хэрэгсэл хандивлалаа
Алба хаагчдад хамгаалах хэрэгсэл хандивлалаа
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.