Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алба хаагчдад хамгаалах хэрэгсэл хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд


Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдад зориулж “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газар”-аас 4 сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах хэрэгслийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тодруулбал, 100 ширхэг халдвар хамгааллын хувцас, 50 ширхэг нүүрний хаалт, 3 хайрцаг нэг удаагийн бээлий, 300 ширхэг N-95 амны хаалт, 10 литр гар ариутгагчийг хандивласан юм.

Энэ үеэр голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа нийт алба хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Д.Нямхүү: Казахстанаас ирсэн 3 хүнээс Ковид-19 илэрлээ
Д.Нямхүү: Казахстанаас ирсэн 3 хүнээс Ковид-19 илэрлээ
 
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 10.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээ
Боловсролын зээлийн сангаас олгогдсон 10.2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.