Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хохирогч хүүгийн аав: Хүүгээ л бушуухан босгож авмаар байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 28 секунд

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй гэх мэдээллийг ГССҮТ-өөс өгсөн. Харин уг залууг Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар шалгаж байгаа юм.

Тус зүйл анги нь Хүчиндэх буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх заалт юм.

Хохирогч хүүгийн аав zarig.mn сайтад "Хүүгийн биеийн байдал муу байна. Анх эмнэлэгт яаж хүргэгдсэн тэр чигээрээ л байна. Би хөдөө орон нутагт ажилладаг. Хүүгийн ээж хэргийг нуун дарагдуулсан нь үнэн. Намайг хөдөө ажиллаж байхад хуучин хадам ээж залгаад хэлсэн. Тэгээд шууд л хотод ирээд байна. Хүүгээ л бушуухан босгож авмаар байна" гэжээ.

С.Батхүү: Алтан овоо, Шилийн богд хайрхныг зорих иргэд уул овоонд мөргөх зан үйлд ухамсартайгаар хандахыг зөвлөж байна
С.Батхүү: Алтан овоо, Шилийн богд хайрхныг зорих иргэд уул овоонд мөргөх зан үйлд ухамсартайгаар хандахыг зөвлөж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.