Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонго: Авлигатай тэмцэх ШҮГЭЛ ажиллагааг иргэдтэй хамтарч хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

Өнөөдөр Авлигын эсрэг "шүгэл" ажиллагааны хүрээнд хяналт тавьж ажиллах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

Тодруулбал, авлигын хамгийн том сүлжээний нэг хэлбэр болох хадгаламжийн дансны талаарх мэдээллийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго өглөө. Тэрбээр энэ тухай хэлэхдээ" Монгол Улс 2022 оны байдлаар авлигын төсөөллийн индексээр 33 оноо авч 180 гаруй улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Нөгөө талд авлигын хэргээр шүүхээс ял авсан этгээдүүдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал 2022 оны байдлаар авлигын гэмт хэргээр ял шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрээр 318 хэрэг болж өссөн нь 2018 онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн байгаа. АТГ-ын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр гадаад улсад нуун дарагдуулсан эд хөрөнгийг илрүүлж Монгол Улсад буцаан авчрах ажлууд хийгдэж байна.

Өнөөдөр Монгол Улсад нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал ямар түвшинд явж байгааг олон статистик тоо харуулж байна. Нэг жишээ дурдахад, 2022 оны гуравдугаар сарын байдлаар манай улсын нийт 3.5 сая хадгаламжийн данс байгаагаас 20 хүртэлх сая төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн данс нийт хадгаламжийн дансны 97 хувийг эзэлж байна. Тухайн дансны үлдэгдэл 3.5 сая хадгаламжийн дансны зөвхөн 25 хувийг бүрдүүлж байна. Тэгэхээр үлдэгдэл 3 хувь нь нийт хадгаламжийн дүнгийн 75 хувь нь төвлөрч байна гэж үзэхээр манай улсын эдийн засгийн болоод бусад боломж, тэгш бус байдал ямар хэмжээнд байгааг харуулж байна.

Цаашид бид авлигатай тэмцэж цөөнхөд боломжийг олгох биш нийт төрийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй байж эдийн засгийн болон бусад боломжийг тэгш хүртээх шаардлагатай байгаа учраас шүгэл ажиллагааг иргэдтэй хамтарч хэрэгжүүлэх "шүгэл" ажиллагааны ажлын хэсгийг байгуулж байна" хэмээлээ.

Дашрамд сануулахад, ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Н.Мандуул: Хөгжлийн банк “Самурай“ бондын эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрэн бүрдүүлж, Монголбанканд хадгалуулсан
Н.Мандуул: Хөгжлийн банк “Самурай“ бондын эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрэн бүрдүүлж, Монголбанканд хадгалуулсан
 
Баянхонгор аймгийн Баянлиг суманд 4,3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Баянхонгор аймгийн Баянлиг суманд 4,3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.